Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 80 хүнээс коронавирусний халдвар илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Өчигдөр улсын хэмжээнд 21,585 хүний сорьцод шинжилгээ хийхэд 80 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 3,561 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлууд дунд зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй бөгөөд бүгд дотоодод бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2,874 болов. Энэ нь нийт өвчилсөн хүмүүсийн 80 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 697 хүн эмчлэгдэж байна.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна
Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна
 
Хүчтэй салхины улмаас цурманд оруулсан түймэр эргээд асах, тархац нэмэгдэж байна
Хүчтэй салхины улмаас цурманд оруулсан түймэр эргээд асах, тархац нэмэгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.