Оросын зохиолч Лев Толстойн алдарт “Анна Каренина” романаас сэдэвлэсэн сонгодог жүжиг өнгөрсөн 2020 оны аравдугаар сарын 3-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийсэн билээ. Тэгвэл театрын уран бүтээлчид ирэх гуравдугаар сарын 4-нөөс дахин тайзнаа "Анна Каренина" жүжгээ тоглох гэж байна.
Үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэргэжлийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэх, суудал зохион байгуулалтын бэлтгэл ажил хийж байна. “Анна Каренина” сонгодог жүжгийг нэг сарын хугацаанд 12 мянган үзэгч үзжээ.
Энэхүү алдарт зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан байна.
"Анна Каренина" жүжгийн гол дүрд жүжигчин Н.Баярмаа тогложээ. Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Облонскийд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тус тус тоглож байгаа юм.