Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Ким Мён Сү өнөөдөр цэргийн албанд татагдлаа

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 1 секунд

БНСУ-ын жүжигчин Ким Мён Сү-гийн төлөөлөгч компаниийн зүгээс мэдэгдэлдээ “Ким Мён Сү хоёдугаар сарын 22-ны өдөр Тэнгисийн цэргийн албанд татагдаж улсаа хамгаалах үүргээ биелүүлэхээр явлаа. Түүний тэнгисийн цэргийн албанд алба хаах хүсэлт гаргасан байсан нь тэнцсэн” гэжээ.

Харин Ким Мён “Өнгөрсөн хугацаанд дэмжиж байсан та бүхэнд баярлалаа. Цар тахалд алдсан энгийн амьдарлаа эргүүлэн олж аваарай, 18 сарын дараа эрүүл энх дахин уулзажгаая” гэж мэдэгдэв.

Ким Мён Сү 2010 онд “Infinite” хамтлагийн гишүүнээр урлагийн гараагаа эхэлж байжээ. 2019 онд тус компаниас гарч жүжигчний карьераа хөөж байгаа юм. Хамгийн сүүлд тэрбээр KBS2 телевизийн “Хааны нууц албат” /Royal Secret Agent/ олон ангит кинонд тоглосон билээ.

Караоке, нийтийн халуун ус ажиллана
Караоке, нийтийн халуун ус ажиллана
 
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ боллоо
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.