АНЭУ Оросын "Спутник V" вакцинаас 20 мянган тунг Газын зурваст хүргэжээ. Даваа гаргаас Газын зурваст эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй хүмүүсийг вакцинжуулж эхэлнэ. Тус бүсэд вакцин хийлгэх хүсэлтэй байгаагаа олон хүн урьдчилан мэдэгдсэн байна.
Вакциныг Палестины Үндэсний чөлөөлөх “ФАТХ” хөдөлгөөнийг удирдаж байсан Мухаммед Дахлан Газын зурваст нийлүүлжээ. Түүнийг Палестины одоогийн Ерөнхийлөгч Махмуд Аббас огцруулсан бөгөөд Дахлан АНЭУ-д олон жил цөллөгдөн амьдарч байгаа юм.
Дэвсгэр мэдээлэл: Хоёр мянган тун вакцин шилжүүлэх санаачилгыг Палестины Ерөнхийлөгч Аббас гаргажээ. Эхний ээлжийн вакцин Газын зурваст хоёрдугаар сарын 17-нд хүрсэн байна.