Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Банкууд хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байх шийдвэрийг хэрэгжүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-аас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт орж, мөн өдрөөс мөрдөж эхэлсэн.

Ингэснээр банкны эх үүсвэрийн зардлыг бууруулах ажлын хүрээнд банкны харилцах дээр байгаа хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байх зохицуулалт хийх захиргааны арга хэмжээг авахаар тусгасан.

Уг хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл олгосон болон 4.4-т зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно" гэж заасан.

Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс банкууд хугацаагүй хадгаламж болон харилцах дансны үлдэгдэлд 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хүү тооцохгүй байх шийдвэрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Хөл хорио тогтоосон нь 1,000 хүнд халдварлах эрсдэлийг бууруулсан
Хөл хорио тогтоосон нь 1,000 хүнд халдварлах эрсдэлийг бууруулсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд