Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аркади Ротенберг өөрийгөө Хар тэнгис дэх харшийн эзэн гэж зарлалаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 42 секунд

ОХУ-ын тэрбумтан, бизнесмен Аркади Ротенберг өчигдөр (2021.1.30) "Путины авлигын хөрөнгөөр боссон хэмээн шүүмжлэл дагуулж буй, Хар тэнгис дэх нууц харш минийх" гэж мэдэгджээ.

Алексей Навальныйг Германаас ирмэгцээ баривчлагдаад удаагүй байхад түүний авлигын эсрэг сангаас нэгэн бичлэгийг олон нийтэд цацсан билээ. Тус бичлэг дээр Хар тэнгисийн ойролцоо байрлах нэгэн асар том нууц харшийг Алексей Навальный "Путины авлигын хөрөнгөөр боссон ‘хаант улс’ хэмээн тодорхойлон тайлбарлаж буй нь гардаг. Тус бичлэг цахим орчинд асар хурдтай тархаж, хэдийнэ 103 сая гаруй үзэгчтэй болжээ. Гэвч Путин тус харшийг өөрийнх нь биш хэмээн удаа дараа мэдэгдсэн юм.

ОХУ-ын Төрийн тэргүүний эртний найз, жүдогийн хамтрагч байсан Аркади Ротенберг тус харшийг хоёр жилийн өмнө худалдаж авснаа тайлбарласан байна. Тэрбээр “Нууц харш одоо нууц байхаа нэгэнт болилоо. Тэр харшийн эзэн бол би. Анх харшийг худалдаж авахын төлөө маш олон хүн өрсөлдөж, төвөгтэй байдал үүсч байсан ч эцэст нь би эзэн нь болж чадсан юм” хэмээн ярьжээ. Гэвч тэрбээр хэрхэн, хэр хэмжээний мөнгөөр харшийг худалдан авсан болон үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхэд шаардлагатай мөнгө гэх мэт нарийн ширийн асуудлын талаар огт дурьдаагүй аж.

Баянзүрх дүүрэгт байрлалтай нийтийн байрны иргэдээс шинжилгээ авч байна
Баянзүрх дүүрэгт байрлалтай нийтийн байрны иргэдээс шинжилгээ авч байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд