УИХ-ын гишүүн Ц.Туваан төв талбай дээр өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзлаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан:
"Оюутолгойн ажлын хэсэгт сөрөг хүчнээс бид оръё. Дээрээс нь таныг урьсан учраас та орно. Би хуулийнханд хэлээд сөрөг нэхэмжлэлийн шоглоом, загвар маягийн зүйлийг гаргая. Түүн дээр би тантай санал солилцъё. Ийм байдлаар сөрөг нэхэмжлэлээ гаргаач гэдэг дээр нийлье" гэлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
"Маргааш 11 цагаас өмнө уулзаж энэ асуудлыг шийдье. Намайг дэмжиж байгаа хүмүүстээ талархаж байна. Өнөөдөр нам хамаагүй. Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байна гэнэ, тэр дараагийн ажил. Хамгийн гол ажил бол Лондонгийн, Нью-Йоркийн, Хонг Конгийн шүүх дээр Монгол улс ялаад Оюутолгой 400 тэрбум долларын баялгаа өөрсдөө мэддэг болъё. Авлига өгч, авсан тэр царцаасан мөнгийг буцаагаад Монголдоо оруулж ирье. Үүний төлөө нэхэмжлэл явуулаач гэж байгаа юм. Өөр юу ч нэхээгүй" гэв.