Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харви Вайнштейний компаниас хохирогчдод 17.1 сая ам.доллар өгнө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 0 секунд

Харви Вайнштейний эзэмшдэг “Weinstein Company” кино компани түүний бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүдэд 17.1 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болж байна. Ийм шийдвэрийг АНУ-ын шүүхээс гаргасан тухай “Variety” сэтгүүл мэдээлжээ.

Тус сэтгүүлд мэдээлж буйгаар, холбогдох шийдвэрийг Делавэр муж улсын дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх шүүх гаргасан байна. Шүүгч Мэри Уолрот компанийн дампуурлын хэргийг шүүн таслах процедурын хүрээнд 17.1 сая ам.долларын хэмжээтэй сан байгуулж, хөрөнгийг нь Америкийн продюсерын бэлгийн дарамтад өртсөн 50 гаруй хохирогч эмэгтэйд хуваарилах шийдвэр гаргажээ. Шийдвэрийг хохирогч эмэгтэйчүүдтэй зөвшилцөж, тохиролцсон бөгөөд дийхэнх нь дэмжсэн байна.

Уг шийдвэрийн дагуу Вайнштейний бэлгийн дарамтад өртсөн зарим хохирогч 500 мянга гаруй ам.долларын нөхөн төлбөр авна. Харин санг байгуулж чадахгүй тохиолдолд эмэгтэйчүүд хамгийн бага төлбөр авах эсвэл огт авч чадахгүй ч байж магадгүй гэдгийг шүүгч тэмдэглэсэн байна. “Weinstein Company”-ыг Харви Вайнштейн болон түүний ах Роберт эзэмшдэг байв. Тус компани 2018 оны хоёрдугаар сард дампуурлаа зарласан юм.

Вайнштейний шүүх хурал Нью-Йоркт 2020 оны гуравдугаар сард дуусаж, тэрбээр бэлгийн шинж чанартай хүчирхийлэл үйлдсэн хэргээр 23 жил хоригдох ялаар шийтгүүлсэн билээ. Хоёрдугаар сарын сүүлчээр тангарагтны шүүх Вайнштейнийг хоёр эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай гэж үзсэн байна. Тэрбээр бүх насаараа хоригдох ял сонсож магадгүй байсан хүчингийн хоёр хэрэгт буруугүй болох нь тогтоогджээ. Вайнштейн ялаа Нью-Йорк муж улсын шоронд эдэлж байгаа юм.

“Алтан судал” кино Оскарт өрсөлдөнө
“Алтан судал” кино Оскарт өрсөлдөнө
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.