Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино энэ жилийн Оскар наадмын “Гадаад хэл дээрх шилдэг кино” нэр төрөлд дэвшиж, өрсөлдөхөөр болжээ. Ирэх хоёрдугаар сарын 1-5-ны хооронд нэр дэвших кинонуудыг сонгох бөгөөд энэ жил “Гадаад хэл дээрх шилдэг кино”-ны төрөлд 15 бүтээл нэр дэвших юм байна.
Оскарын 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 15-ны өдөр зарлаж, ёслолыг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Алтан судал” уран сайхны кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн цагаасаа хойш олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласан энэ киноны гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тоглосон.