ЭМЯ-наас ээлжит цаг үеийн мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн лабартори болон бусад лаборториудад нийт 12039 хүнд PCR шинжилгээ хийсэн байна. Үүнээс 13 хүнд коронавирус илэрсэн байна. 13 хүн нийслэлд бүртгэгдсэн. Бусад аймгуудад бүртгэгдээгүй. Бүртгэгдсэн тохиолдлуудын хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтан байна.
Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,656 болсон бол үүнээс 1,211 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 432 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 45, хөнгөн 384 байгаа" гэв.