Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын эзэмшил Флоридагийн Палм Бич дэх Мар-А-Лаго амралтын газрын дээгүүр томоор бичсэн үгсийг ардаа чирсэн онгоц ниссэн байна.
Трамп өнгөрсөн долоо хоногт Цагаан ордноос явснаасаа хойш энд байрлаж байгаа юм. Онгоцны тэнгэрт үзүүлсэн эхний бичигт “Трамп бол бүх цаг үеийн хамгийн муу ерөнхийлөгч” гэсэн үгсийг бичсэн байжээ.
Дараагийн хэсэгт “Өрөвдөлтэйгээр ялагдсан Трамп чи Москва руугаа буцаарай” гэсэн аж. Мар-А-Лагод байсан өмгөөлөгч Даниэл Ухлфелдер онгоцны зургийг буулгасныг твиттер хуудсандаа нийтэлжээ. Одоогоор хэн ийм арга хэмжээг санаачилсан нь тодорхой болоогүй байна.
Тухайн үед Трамп амралтын газрынхаа гольфын талбайд тоглож байсан гэнэ. 2018 онд Шотланд дахь гольфийн талбайдаа Трампыг очих үеэр нэг хүн бас ингэж эсэргүүцлээ илэрхийлж байв.
Trump is getting warm welcome from the skies near Mar-a-lago today pic.twitter.com/S6uUFx3t30
— Daniel Uhlfelder (@DWUhlfelderLaw) January 24, 2021