Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр Улаанбаатарын цагаар 05:32:55-д Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш зүгт 26 километрын зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Олон Улсын Газар хөдлөлтийн судалгааны байгууллагаар мэдээллээр (EMCS-CSEM) 1-р сарын 12-ны өдөр ОХУ-Монгол Улсын хилийн орчимд орон нутгийн цагаар 05:33 минутад 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэсэн байна.
Энэ газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймагт түүнчлэн, Хөвсгөл аймгийн нутаг Ханх сум болон Хөвсгөл нуурын ойролцоо газар илүүтэй мэдрэгдэв.
Үүнээс өмнө буюу нэгдүгээр сарын 7-нд Улаанбаатарын цагаар 21:12:46-д Өмнөговь аймгийн Ханбогд сумаас зүүн урд зүгт 21 км зайд 4,2 магнитудын хүчтэй газар хөдөлснийг тус хүрээлэнгийн цахим хуудаснаа мэдээлжээ.