Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чулуун сайд Хятадуудаас “умарт хязгаарыг мандуулагч” цолоор шагнуулахдаа Ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан уу?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 4 секунд

У.Хүрэлсүхийн болоод МАН-ын Засгийн газрын нэр хүндийг унагаж байгаа хэдэн сайдууд бий болов. Тэдгээр эрхмүүд өмнө төрийн удирдах түвшний ажил бараг хийж үзээгүй кранаар гарч ирээд сайд болцгоосон. Зарим нь МАН-ын гишүүн гэдэг нь эргэлзээтэй. Тэдний нэг нь Соёлын сайд С.Чулуун юм. Тэрээр Монголын түүхийн  архивыг Хятадад өгсөн гэдгээр нэлээд буруутгагдаж байсан. Сүүлийн үед өөрийн хамаарахгүй асуудлаар “Хүүхдийн төлөө фонд” ТББ байгуулсныг УИХ-ын хуульч гишүүд “огцрох үндэслэл” гэж дүгнэж байгаа.  Тэгвэл өөр нэг ноцтой мэдээллийг сүүлийн үед эрдэмтэд ил гаргаж ирлээ. Энэ бол Монголын түүхийг хятадуудад өгсөнөөс нь болсон уу эсвэл өөр нэг гавьяаных нь төлөөс үү? Хятадууд С.Чулуун сайдад “Умард хязгаарыг мандуулагч” хэмээн цол хэргэм олгосон гэж цахим сүлжээнд ярьж бичих боллоо.

АНУ-д амьдардаг нэрт Монголч эрдэмтэн Баатар жиргээнд “Чулууныг зөвхөн Хятадаас авсан цолоор нь огцруулахад хангалттай уг нь. “Шин ао” буюу “хоймрыг бодвол умарт хязгаарыг мандуулагч” эрдэмтэн цол өгсөн байна лээ. Энэ бол хэвлэгдсэн баримт” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Үүнээс дүгнэж үзвэл Хятадууд С.Чулуун сайдад “умард хязгаарыг мандуулагч” хэмээх цол хэргэм өгдөг нь ямар учиртай вэ? Баатар эрдэмтний хэлсэнээр “Хятадад хэвлэхдээ алдсан нутгийнхаа түүхийг тодруулж байна” хэмээх тодруулгатай гарсан бололтой. Гэтэл Монголын зарим түүхчид “архивын хогоо цэвэрлэсэн” гэж тайлбарласан нь дэндүү том доромжлол юм. Үнэхээр Хятадууд Монголын түүхийн баримтыг “алдсан нутгийн тодруулга” гэсэн бол маш том асуудал болно. Энэ ганц хэргийнхээ төлөө С.Чулуун огцроод зогсохгүй хуулийн хариуцлага хүлээх ёстой.

С.Чулуун сайд болохоосоо өмнө, Монголын түүхийн материалыг урьд хөршид өгөхдөө БСШУЯ-ны харьяа Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан. Энэ бол төрөөс цалин авдаг төрийн үйлчилгээний албан тушаал. Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл буюу Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 39.1.9 дүгээрт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон, медаль, төрийн бусад шагнал авах”-ыг хориглоно гэж заасан байдаг. С.Чулуун энэ шагналаа авахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан уу? Энэ шагнал нь Хятадын төрийн болоод төрийн бусад шагнал гэх ангилалд хамрах уу? гэдэг асуулт гарч ирж байна. Тиймээс энэ асуудлаар төрийн албаны зөвлөл болон Ерөнхийлөгчийн тамгын газар тайлбар өгөх шаардлагатай болж байна.

Бээжин такси үйлчилгээний дүрэм журмаа чангатгажээ
Бээжин такси үйлчилгээний дүрэм журмаа чангатгажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.