БНХАУ-ын нийслэл Бээжин хотод унаа дуудах үйлчилгээний жолооч “COVID-19” халдварыг шинж тэмдэггүйгээр тээж байсантай холбогдуулан такси, унаа дуудах үйлчилгээний дүрэм журмыг чангатгасан байна.
Коронавирусний халдварын олон тохиолдол бүртгэгдсэн Шуньи дүүрэгт амьдардаг жолооч 144 зорчигчийг тээвэрлэсэн байсан бөгөөд тэдэнд бүгдэд нь мэдэгдэл хүргүүлсэн гэж уг дүүргийн орлогч дарга Жи Шяньвэй мэдээлэв.
Бээжин ийм тохиолдол илэрсэнтэй холбогдуулан таксины үйлчлүүлэгч, унаа дуудах үйлчилгээний хэрэглэгчдэд биеийн байдлаа гар утасны хавсралтаар дамжуулан бүртгүүлэх шаардлага тавьж эхэлжээ. Хэрэв үйлчлүүлэгч мэдээллээ бүртгүүлэхээс татгалзвал жолооч үйлчилгээ үзүүлэхгүй байж болно гэж Бээжингийн Тээврийн хорооноос мэдээлжээ.