Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчдад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж орон нутаг руу хөдлөв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 10-нд гаргасан зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан 6 аймгийн малчин өрхөд үзүүлэх хүмүүнлэгийн тусламж орон нутаг руу хөдөллөө.

Тодруулбал, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран 2000 малчин өрхөд тусламж үзүүлэхээс Төв, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь зэрэг 6 аймгийн 42 сумын 1260 өрхийн хүмүүнлэгийн тусламж Улаанбаатар хотоос гарчээ. Малын эрдэс тэжээлийн нэг өрхийн багцад эрдэсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний болон туурайн тос тус бүр нэг ширхэг багтсан байна.

Төв, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймагт 2020 оны зун хур бороо багатай байсны ихэнх нутгийн хэмжээнд гантай байсан бөгөөд зудын эрсдэлийн зургаар нэн өндөр эрсдэлтэй гэж үнэлэгджээ.

Японы эм коронавирусийн халдварыг эмчлэхэд үр дүн үзүүлжээ
Японы эм коронавирусийн халдварыг эмчлэхэд үр дүн үзүүлжээ
 
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.