Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саудын Арабын хунтайж автомашингүй хот байгуулна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 33 секунд

Хунтайж Мухаммед Бин Салман газрын тосноос хамааралгүй Саудын Арабын тухай хамгийн сүүлийн үеийн төлөвлөгөөнөөсөө хуваалцжээ. Тэрбээр нэг ч автомашин, машины зам, хүлэмжийн хийгүй хот байгуулахаар төлөвлөж байна.

Мухаммед хунтайж 500 тэрбум ам.долларын “Неом” төслийн хүрээнд 170 км урттай “Лайн” бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, барилгын ажлыг энэ оны нэгдүгээр улиралд эхлүүлэх зорилготой байгаагаа телевизээр ярьжээ.

Түүний тайлбарласнаар, Лайн бол хүн бүр нь алхдаг, ирээдүйн дэвшилтэт харилцаа холбоотой, машин, зам гэж үгүй, байгальтай төгс хослон баригдах хот аж. Мөн тус хотод 2030 онд нэг сая хүн суурьшиж, 380 мянган ажлын байр бий болох бөгөөд хотын дэд бүтцийг 100-200 тэрбум ам.доллар зарцуулан шийдэхээр төлөвлөсөн аж.

Неом бол хунтайжийн дэлхийн хамгийн том түүхий эд экспортлогч орны эдийн засгийн олон талт байдлыг дэмжих гол мөрийн хөтөлбөр болсон төсөл юм. Тус төлөвлөгөөг анх 2017 онд танилцуулсан бөгөөд бүтээн байгуулалт нь улсын баруун умард хэсгийн алслагдсан газарт 25900 км2 талбайг хамарч байгаа билээ. Шинэ хотыг тэрбээр шинэ технологи, бизнесийн төв болох боломж дүүрэн, мөрөөдлийн хот хэмээв.

"Хоолны 15 минут"-тай холбоотой хөгжилтэй постууд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.