
Олон улсын хэт холын марафон гүйлтийн холбооноос "Ази Номхон далайн орнуудын 24 цагийн гүйлтийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг Япон улсын Хиросаки хотод 2026.05.23-24-нд боллоо.
Тус тэмцээнд Монгол, Энэтхэг, Япон, Австрали, Тайвань, Тайланд, Солонгос, Шинэ Зеланд гэсэн 8 орны эрэгтэй 42, эмэгтэй 39 нийт 80 гаруй тамирчид оролцжээ.
Mongolian Elite Runners Club-ийн тамирчин хэт холын марафон гүйлтийн спортын ОУХМ И.Батболд Монгол Улсын багийн ахлагчаар оролцож, анх удаа 24 цаг гүйж 220км 82м зам туулсан амжилтаар 42 эрэгтэй тамирчнаас 19 дүгээрт жагслаа.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчид болох А. Энхцэцэг 193.352км, Б.Төрболд 209.294км, Э.Ганбат 200.421км , Н.Лхагва- Эрдэнэ 173.686км, Б. Гүнтэвчимэг 141.725км, С. Алтантуяа 121.689км тус тус гүйж амжилттай замаа дуусгажээ.
Багийн дүнгээр: Эрэгтэй баг. Энэтхэг улс 815.333км-ээр I байр, Япон улс 754.726км-ээр II байр, Австрали улс 732.525км-ээр III байр , Монгол Улсын эрэгтэй баг 629.797км-ээр VI байр тус тус эзэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!