Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ким Ё Жон дахин тушаал дэвшжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 59 секунд

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ долоо хоногт 2016 оноос хойш анх удаагаа эрх баригч Хөдөлмөрчдийн намын их хурал зохион байгуулжээ. Тэрбээр хурлын эхэнд 2016 оны хуралдаанаар танилцуулж байсан эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө нь бүх шатандаа бүтэлгүйтсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн үндэсний эдийн засгийг хөгжүүлэх, гадаад харилцааг сайжруулах төлөвлөгөө биелэхэд цэргийн болон иргэний эрх мэдэлтнүүдийн алдаа саад болсон хэмээсэн талаар KCNA агентлаг мэдээлжээ.

Ким Жон Ун хөгжлийн төлөвлөгөөнийхөө гол аж үйлдвэрийн салбаруудын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, 3000 гаруй төлөөлөгч нар тэмдэглэл хөтөлж үзэхэд бүгд буюу төмөр, хими, цахилгаан, нүүрс, машин, уурхай зэрэг салбаруудад алдаа гарч, бүтэлгүйтсэн байна.

Иймд хөгжлийн төлөвлөгөө бүтэлгүйтсэн талаар хэлэлцэж, цаашид хийх ажлуудаа төлөвлөснөөс гадна Ким Жон Ун өөрийнх нь хариуцлагыг хуваан үүрэлцэх ойрын хүрээллийнхэн буюу эрх баригч намын 39 гишүүн бүхий удирдах зөвлөлд 29 хүн шинээр тушаал дэвшүүлжээ. Тушаал дэвшүүлэх хүмүүсийн нэрийн урт жагсаалтын дээгүүрт Ким Жон Уны төрсөн дүү Ким Ё Жон байсныг эх сурвалжууд онцолж байна. Ийнхүү сүүлийн үед улсын хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг болоод байсан Ким Ё Жоны байр суурь улам бэхжиж байна. Тэрбээр өнөөдөр 37 нас хүрч буй ахаасаа дөрвөн насаар дүү. Шинээр 29 хүн тушаал дэвшүүлсэн явдал нь нөгөө талаас хуучин зөвлөлийн 29 хүн ажлаа өгсөн гэсэн үг юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.