Аутизмыг таниулах Дэлхийн өдөр тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

2007 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр бүх гишүүн орнуудыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” хэмээн тэмдэглэж, аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулдаг.

Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.

Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг тул эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн 1-34 хорооны оршин суугчидтай уулзаж байна
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн 1-34 хорооны оршин суугчидтай уулзаж байна
 
Д.Трамп: АНУ-ын цэргийн ажиллагаа ялах шатандаа орсон
Д.Трамп: АНУ-ын цэргийн ажиллагаа ялах шатандаа орсон
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!