Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн төлөө теле тоглолт 2.2 тэрбум гаруй төгрөгийн хандив цуглуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

Хүүхдийн төлөө фондод хөрөнгө хуримтлуулах тоглолтын үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар баяртай мэдээ дуулгаж Соёлын сайд С.Чулуунд батламж гардууллаа. 

Батламжид: Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үндэсний бахархал, Монгол өв соёлыг өвлүүлж, олон улсын стандарт шаардлагад нийцсэн соёлын барилга байгууламжуудыг барьж, ашиглалтад оруулна” гэсэн зорилгын хүрээнд Хүүхдийн төв номын сан, хүүхэлдэйн театрын цогцолбор барихад зориулж Чингэлтэй дүүргийг V  хорооны нутаг дэвсгэрт 11,000 квадрат метр газрын асуудлыг шийдвэрлэн гэрчилгээжүүлэв” хэмээн бичжээ. 
Ингэснээр Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барих газартай болж, олон нийтийн хандив болон Засгийн газрын дэмжлэгээр энэ төслийг эхлүүлэх боломж бүрдлээ.  
Хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэсэн Монголын ард түмэн яг одоогийн/2020.12.30-ны оройн/ байдлаар теле тоглолттой зэрэгцэн 1.3 тэрбум төгрөгийн хандив өргөсөн бол тоглолт дуусахад 2.2 тэрбум гаруй төгрөг цугларчээ. Таны хандивласан төгрөг бүр зөвхөн хүүхдийн хөгжлийн төлөө зориулагдахаас гадна олон улсын стандартад нийцсэн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж, ил тод нээлттэй хэрэгжих юм. 

Монголчууд шинэ оны босгон дээр бүхнийг хүүхдийн төлөө зориулахаар нэгдэж байна.

Засгийн газар хүүхдийн төлөө фонд байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн юм. Энэ сангийн хөрөнгийг / цаашид нэмэгдэх / хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулах аж.

Эх сурвалж: Соёлын яам

Хамба лам асан Сергийг саатуулжээ
Хамба лам асан Сергийг саатуулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.