Ухань хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж эхлэх үеэс сурвалжилга бэлтгэн нийтэлдэг байсан, 37 настай Жан Жаньд Шанхай хотын шүүх дөрвөн жил хорих ял шийтгэсэн тухай “South China morning post” сонин мэдээллээ.
Түүний өмгөөлөгчийн мэдээлснээс үзвэл блог хөтөлдөг, идэвхтэн тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын дунд үеэс хоригдож буй гэнэ. Түүнийг худал мэдээлэл тараасан, маргаан, таагүй байдал үүсгэсэн хэрэгт буруутгажээ. Харин Жан Жань өөрийгөө гэм буруугүй гэж үзээд өлсгөлөн зарласан аж. Түүнийг тэргэнцэр дээр суулган шүүх хуралдаанд оруулсан байна.