Өнгөрсөн бямба гарагт УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон дахь гэрт нь хулгай орж, үнэ бүхий эд зүйлс нь алдагдсан. Үүнийг дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж буй.
Харин УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн тухайд, болсон үйл явдалтай холбогдуулан цахим орчинд байр сууриа илэрхийлэхдээ ёс бус хараалын үгс ашиглаж, шаардлага тавьсан зарим хүмүүстэй зүй бус байдлаар хэрэлдэж буй нь төрийн түшээ хүнд байж боломгүй үйлдэл гэх шүүмжлэлийг хүлээгээд байна.
Тэгвэл УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн тайлбарлахдаа "Ямар нэг байдлаар өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд гишүүнд хариуцлагын асуудал ярих боломжгүй. Ойрын хугацаанд М.Нарантуяа-Нара гишүүнтэй уулзаж, энэ талаар ярилцана" гэлээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!