Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХЕГ: Цэрэг хил давсан гэх мэдээлэл хуурамч

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Увс аймгийн Хилийн цэргийн ангиас нэгэн цэрэг оргож, ОХУ-ын хилээр давж баригдсан талаар мэдээлэл амралтын өдрүүдэд хэвлэлээр гарсан. Цагдаагийн хэлтэсийнхэн ОХУ-ын талтай холбогдож, уг цэргийг авах хүсэлт гаргасан ч өгөхгүй гэсэн хариу өгсөн хэмээн мэдээлсэн юм. 

Тэгвэл энэ талаар ХХЕГ-ын нэгэн ажилтантай холбогдож, баттай мэдээлэл авлаа. Энэхүү мэдээлэл нь худал, тухайн хилийн ангиас нэг цэрэг төөрснийг ангиас эрлийн баг гарч 30 минутад олсон гэдгийг тэрбээр хэлсэн. Мөн улсын хилийн асуудлыг цагдаагийн байгууллага шийдэхгүй, хэрэв цэрэг хил зөрчсөн үйл явдал болсон ч зөрчсөн эсэхийг сэтгүүлч тогтоохгүй, ОХУ руу хил давсан тохиолдол гарвал буцааж өгөхгүй байх эрх зүйн үндэслэл ч байхгүй гэсэн юм.

Сорьц андуурахгүйн тулд стикер дээр хэвлэсэн бар код наана
Сорьц андуурахгүйн тулд стикер дээр хэвлэсэн бар код наана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.