Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сорьц андуурахгүйн тулд стикер дээр хэвлэсэн бар код наана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Коронавирус илрүүлэх шинжилгээний сорьц хөлдсөн, иргэдийн шинжилгээний хариу солигдсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй.

Иймд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал  тайлбар хийж, "Орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулж байх үеэр нэг цэг дээр гарсан асуудал. Тодруулбал, хариуны дагалдах хуудсыг дутуу бөглөсөн байсан. Түүнээс биш сорьц хөлдсөн асуудал үүсээгүй" хэмээв.

Энэ асуудлаар ЭМЯ “Гэрэгэ системс” ХХК-ний төлөөлөлтэй ярилцаж, цаашид хуруу шилэн дээр  стикер дээр хэвлэсэн бар кодыг шууд наахаар тогтжээ. Шинжилгээний зарим цэгүүдээс хуруу шилэн дээр бар кодыг наахдаа гэрэлтдэггүй скочоор наасан, цаасны цавуугаар цаасан хэсэг дээр наасан сорьцууд очсоноос харагдахгүй байх, унших боломжгүй болсон, бар код хууларч унасан зэргээс сорьц андуурагдах эрсдэл үүссэн учраас дээрх шийдэлд хүрсэн аж.

Сэлэнгэ аймагт дөрвөн хоногийн хугацаанд дарс, шар айраг худалдахыг зөвшөөрлөө
Сэлэнгэ аймагт дөрвөн хоногийн хугацаанд дарс, шар айраг худалдахыг зөвшөөрлөө
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.