Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХСҮТ-д нас барсан иргэнд Ковид-19 халдварын шинж байгаагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

Коронавирусийн халдвараар эмчлүүлж буй хүнд өвчтөнүүдийн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр Хавдар судлалын үндэсний төвд насбарсан иргэний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр баттай биш мэдээлэл янз бүрээр цацаж байгааг хэлээд, талийгаачийн талаар мэдээлэл өглөө. 

“ХСҮТ-д нас барсан тохиолдлыг сошиалаар янз бүрээр тайлбарлаж байна. Энэ нь 60 настай эмэгтэй. Маш хүнд байсан. Арванхоёрдугаар сарын 19-нд ирсэн. Ирэхдээ унтаа байдалтай, хар хүрэн өнгөтэй бөөлжиж, эмчийн хэлсэн үгийг ойлгож байгаа боловч хариу үйлдэл үзүүлж чадахгүй ирсэн. Ингэхдээ амьсгалын замын ямар нэг зовиур хэлээгүй. Гэхдээ энэ хүн 2018 онд элэгний зүүн дэлбэнгийн хавдартай гэж оношлогдож байсан хүн байгаа. Ингээд элэгний хорт хавдарын хожуу үе шаттай, асцецтай, хавдарын хордлоготой ирээд нас барсан. Энэ хүнээс хамар залгиурын шинжилгээг авах боломж тун бага байсан. Ингээд арванхоёрдугаар сарын 25-нд ар гэрийнхэн нь шарилыг авсан.

Эмчийн оношийг тавихдаа эмчлэгч эмч асуумж өгүүлэмжид нь үндэслээд бодит үзлэг, лаборитари, дүрс оношилгооны шинжилгээний хариунд үндэслэж оношийг тавьдаг. Энэ тавьсан оношинд ковидын халдварын шинж тэмдэг тавигдаагүй. Элэгний хорт хавдарын хожуу үе, асцец, хордлоготой гэсэн оноштой байгаа. Эмгэг судлаачид нас барахад хүргэсэн шалтгаан, эцсийн онош, нөлөөлсөн өвчин, дагалдах өвчнүүдийг судлахад КОВИД-ын шинж байхгүй" гэлээ. 

Их Британи эрүүл бус хүнсний сурталчилгааг хориглоно
Их Британи эрүүл бус хүнсний сурталчилгааг хориглоно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.