Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бразилийн ерөнхийлөгч онгоцноос шүхрээр үсэрнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 31 секунд

Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаро онгоцноос шүхрээр үсрэхээр шийджээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Өдгөө 65 настай төрийн тэргүүн "Би десантын ангид алба хааж байсан сайхан үеэ дурсахыг хүсч байна" хэмээв.

Тэрбээр цэргийн алба хашиж байсан хэд хэдэн сайдыг "багийн сэтгэл санааг дэмжихийн тулд" өөртэй нь нэгдэхийг урьжээ. Хүмүүсийн ажилд саад болохгүйн тулд эл арга хэмжээг нэг эсвэл хоёрдугаар сарын амралтын өдрүүдийн нэгэнд зохион байгуулах юм байна. Ерөнхийлөгч Болсонаро Бразилийн нисэх онгоц үйлдвэрлэгч Embraer компанийн цэргийн тээврийн KC-390 онгоцноос үсрэх гэнэ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд Британийн армийн Төв штабын дарга Марк Карлтон-Смит цэргийн сургуулилтын үеэр алга болсон тухай мэдээлэл гарсан юм. Тэрбээр цэргүүдийн сэтгэл санааг дээшлүүлэхээр Wildcat нисдэг тэрэгнээс шүхрээр үсэрчээ. Гэвч буух газрыг андууран генералд буруу үед нисдэг тэрэгнээс үсрэх команд өгсөн тул цэргийнхэн түүнтэй холбоо тогтоож чадаагүй байна. Энэ явдал орой болсон болохоор генералыг эрэн хайх ажилд хүндрэл учирчээ. Хэсэг хугацааны дараа генералыг огт өөр газраас олсон байна.

Монгол эрдэмтэд коронавирусний эсрэг биет илрүүлэх оношлуур бүтээжээ
Монгол эрдэмтэд коронавирусний эсрэг биет илрүүлэх оношлуур бүтээжээ
 
Б.Орхонбаяр арслан түрүүллээ
Б.Орхонбаяр арслан түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.