Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 79 368 142-т хүрлээ гэж Америкийн Жонс Хопкинсийн их сургууль мэдээлжээ.
“COVID-19”-ийн улмаас нас барсан хүний тоо 1 742 271 болж нэмэгдсэн бол 54 сая гаруй хүн халдвараас эдгэрсэн байна.
Таван сая ба түүнээс дээш халдварын тохиолдол бүртгэгдсэн орнуудын тоонд АНУ, Энэтхэг болон Бразил орж байна. Халдварын тохиолдол болон нас баралтын үзүүлэлтээр АНУ нэгдүгээрт орсон хэвээр байна. Тус улсад 18 650 454 хүн халдвар авснаас 329 023 нь нас барж, 10 сая гаруй нь эдгэрчээ.
Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт Энэтхэг бичигдэж байгаа бөгөөд тус улсад халдварын тохиолдол 10 146 854 болж, 147 092 хүн нас барсан бол 9.7 сая гаруй хүн эдгэрсэн байна. Энэтхэгийн дараагаар Бразил улс оржээ. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад халдварын 7 423 945 тохиолдол бүртгэгдсэнээс 189 982 хүн нас барж, 6.5 сая гаруй хүн эдгэрсэн байна.