Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ким Жон Ун 2020 онд олны өмнө хамгийн цөөн гарчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 37 секунд

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ онд 53 удаа олон нийтийн өмнө гарч ирсэн нь 2012 оноос төрийн эрхийг барьж эхэлснээс нь хойших хамгийн цөөн үзүүлэлт боллоо гэж БНСУ-ын “Sejong” хүрээлэн баасан гарагт мэдээллээ.

Энэхүү үзүүлэлтийг БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 17-нд нийтэлсэн мэдээнд үндэслэн гаргажээ. “Sejong” хүрээлэнгийн мэдээлснээр, Ким Жон Ун өнгөрсөн онд 85 удаа, 2013 онд 212 удаа олны өмнө харагдсан байна.

БНАСАУ-ын удирдагч 2020 онд эдийн засгийн үйл явдалтай холбоотой шалтгаанаар 14 удаа олон нийтийн өмнө гарч ирсэн нь 2012 оноос хойших хамгийн цөөн үзүүлэлт болсон бол цэргийн үйл ажиллагаанд 12 удаа оролцсон нь 2018 оныхоос дөрвөөр нэмэгджээ. Тэрбээр энэ онд дипломат үйл ажиллагаанд оролцож буйгаар олны өмнө харагдаагүй байна.

Ким Жон Ун олны өмнө цөөн гарч ирэх болсон нь шинэ коронавирусний халдвартай түлхүү холбоотой гэж “Sejong” хүрээлэн үзэж байна. “COVID-19” тархах эрсдэлтэй байгаатай холбоотойгоор нөхцөл байдалтай биечлэн танилцахаас илүү асуудлуудыг хуралдаанаар шийдвэрлэхэд түлхүү анхаарсан бололтой байна гэж уг хүрээлэнгийн судлаач Чой Ин Жу мэдээлжээ. 

Эх сурвалж: Yonhap

Фото: Ковидтой зул сарын баяр
Фото: Ковидтой зул сарын баяр
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.