Зул сар бол дэлхий дээр хамгийн өргөн тархсан, шашнаас үүсэлтэй эртний баяр юм. 2000 жилийн тэртээ Есүс Христ Израйлын Бэттлхэмд төрж, Христосийн шашинд “Ертөнцийг аврагч” хэмээн өргөмжлөгдөж байсан гэдэг домог бий. 300-аад оны сүүлээр Христийн шашинтнууд Ромын эзэнт гүрнийг хамарч эхэлснээр 1100 оны үед Кристмасын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болон хувирчээ. АНУ-д Зул сарыг 1870 онд үндэсний баяр болгосон байдаг. Азийн тивийн хувьд Өмнөд Солонгос, Филиппин, Макао, Тайвань улсууд Зул сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг.
Энэ жил дэлхий нийтээр коронавирусний цар тахлын дэгдэлтээс болоод зул сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэж чадаагүй байна. Гэсэн ч хотуудыг урьд урьдынхаас илүү сайхан тохижуулжээ. Амьтны хүрээлэнд гацуур модны асар том гэрлэн чимэглэлд суусан өвлийн өвгөн хүүхдүүдийн хүслийг сонссон аж.
Санта Клаус цасан бүрхүүлэн бөимбөлөг дотроос хүүхдүүдэд аз жаргалыг түгээж байна.