Б.Баяраа: Хуульч биш, хэргийн материал уншаагүй бол битгий сургаар бусдын амьдрал, хувь заяаг шүүгээд бай та нар

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 18 секунд

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, шүүгчид дөнгөж сая ялын тогтоолоо уншсан. Ингэхдээ хэрэгт шүүгдэгч, хохирогч статустайгаар оролцсон Э.Номин-эрдэнэ, Э.Ган-эрдэнэ нарыг цагаатгасан явдалд олон нийт шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж буй.

Тэгвэл эл үйл явцтай холбогдуулан хуульч Б.Баяраа "Нэгдүгээрт хуульч биш, хоёрдугаарт хэргийн материал уншаагүй бол битгий сургаар бусдын амьдрал, хувь заяаг шүүгээд бай та нар. Сураад ажиллаад шалгалтыг нь өгөөд босгыг нь давчихсан мэргэжлийн хуульч нар яллах, өмгөөлөх, шүүх чиг үүргээ хараат бусаар бие даан мэргэжлийн түвшинд та нараар заалгахгүй хэрэгжүүлээд явчих учраас санаа зоволтгүй. Шүүх чинь алдаа гаргавал дотроо бас 3 давхар шүүлтүүртэй гэж байгаа. Энэ маягаараа удахгүй цагаан халаад өмсөөд мэс заслын тасагт хагалгаа хийнэ гээд явж байж мэдэхээр байна шүү, та нөхөд минь" гэжээ.

Г.ОТГОНТУЯА: Монгол Улсад шударга ёс байдаггүй гэдгийг 581 хоногт харлаа. Асар их гомдолтой байна
Г.ОТГОНТУЯА: Монгол Улсад шударга ёс байдаггүй гэдгийг 581 хоногт харлаа. Асар их гомдолтой байна
 
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!