16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, шүүгчид дөнгөж сая ялын тогтоолоо уншлаа. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноолоо.
Харин хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-эрдэнэ, Э.Ган-эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайханыг цагаатгасан юм.
Тэгвэл шүүхийн шийдвэртэй холбогдуулан 16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Монгол Улсад шударга ёс байдаггүй гэдгийг 581 хоногт харлаа. Асар их гомдолтой байна. Сошиалд цацагдсан Э.Ган-Эрдэнийн ээжийн хийсэн гэх бичлэг яагаад гэм буруугийн шүүх хурлын өмнө гарч ирсэн юм. Шүүхийн шийдвэр миний гар дээр ирсний дараа дахин хуулийн байгууллагад хандана" гэв.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!