Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“BioNTech”, “Moderna” компаниудын захирлууд тэрбутнуудын жагсаалтад оров

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 43 секунд

Америкийн “Forbes” сэтгүүл цар тахлын үед эрүүл мэндийн салбарт шинээр төрсөн тэрбумтнуудын жагсаалтад  “BioNTech”, “Moderna” компаниудын ерөнхий захирлууд нэмэгджээ.

“Forbes” сэтгүүлийн хувилбараар 2020 онд эрүүл мэндийн салбарт 50 шинэ тэрбумтан төржээ. “Энэ оны хамгийн онцлох хүмүүс бол хамгийн амжилттай коронавирусний хоёр вакциныг бүтээсэн эрдэмтэд юм. Эдгээр вакцины нэгийг Америкийн “Pfizer”, Германы био технологийн “BioNTech” компани, нөгөөг нь Массачусетс мужид байрладаг “Moderna” компани боловсруулсан билээ" гэж “Forbes” сэтгүүлийн цахим хуудсанд гарсан мэдээлэлд онцолсон байна.

Тус сэтгүүлд, Германы “BioNTech” компанийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагч турк гаралтай Угур Шахин, 2011 оноос хойш “Moderna”компанийг удирдаж байгаа Францын иргэн Стефан Бансель нарын цэвэр хөрөнгө нэгдүгээр сараас хойш огцом өсжээ. Шахины хөрөнгийн хэмжээ одоо 4.2 тэрбум ам.доллар байгаа бол Стефан Банселийнх 4.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Түүнчлэн 2010 онд “Moderna”-д тус тус 5 сая, 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулсан Америкийн хөрөнгө оруулагчид болох Тимоти Спрингер, Роберт Лангер нарын хөрөнгийн хэмжээ өсөж, тус тус 2 тэрбум болон 1.5 тэрбум ам.доллар болжээ. Шинээр төрсөн тэрбумтнуудын жагсаалтад Хятад, Итали, Энэтхэг, Канад, Швейцар, Хонконг болон Дани улсын хэд хэдэн компаниудын захирлууд, хөрөнгө оруулагчид багтжээ.

Төмрийн хүдрийн вагонуудыг тогтмол халдваргүйжүүлж байна
Төмрийн хүдрийн вагонуудыг тогтмол халдваргүйжүүлж байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.