Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕХ хуванцар хаягдлыг буурай орнууд руу экспортлохыг хориглов

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

Европын Холбоо /ЕХ/ ангилаагүй хуванцар хаягдлыг ядуу буурай орнууд руу экспортлохыг ирэх нэгдүгээр сараас хориглохоор болжээ. Шинэ дүрэм журмын дагуу хаягдал импортлогч, экспортлогчид хортой хаягдлыг хэрхэн зохицуулах талаар тохиролцоонд хүрэх шаардлагатай аж.

ЕХ-ны Байгаль орчны асуудал хариуцсан комиссар Виргиниюс Синкявичюсын мэдээлснээр, 2006 оны Хаягдлын тээврийн зохицуулалтын баримт бичигт оруулах нэмэлт өөрчлөлт нь ядуу буурай орнууд руу ангилаагүй хуванцар экспортлохыг бүрмөсөн хоригложээ.

БНХАУ 2018 онд хуванцар хаягдлын импортыг хориглосноос хойш ийм хаягдлыг Малайз гэх мэт Азийн орнууд руу тээвэрлэх болсон бөгөөд үүний дараа далайд хаягдах болсныг байгаль хамгаалагчид мэдээлэв.

Шинэ дүрэм журмууд нь үйлдвэрлэж бий болгосон хаягдлынхаа хариуцлагыг хүлээх нөхцөлийг бүрдүүлж байгааг В.Синкявичюс онцлон хэлжээ. Түүний мэдээлснээр, ЕХ өнгөрсөн онд 1.5 сая тонн хуванцрын хаягдал экспортолсны дийлэнхийг Туркт, мөн Малайз, Индонез зэрэг Азийн орнууд руу нийлүүлжээ.

ГССҮТ-ийн эмч нарын хоёр баг БЗД-т PCR шинжилгээ авна
ГССҮТ-ийн эмч нарын хоёр баг БЗД-т PCR шинжилгээ авна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд