Б.Мөнхтамир: Цаашдаа хувь хүнийхээ карьерыг хөөж, бодлогын түвшинд ажиллахаар ТУЗ-дөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын дүнтэй танилцсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцох чиглэл өгсөн байдаг. Тухайлбал,

"МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг чөлөөлөх чиглэл өгчээ. Учир нь тасалбар борлуулалт, онгоцны нойтон түрээс, онгоцны худалдан авалт дээр санхүүгийн асуудал үүссэн учраас ийм чиглэл өгсөн гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурджээ.

Харин уг мэдээлэлтэй санал нийлэхгүй хэмээн "МИАТ ТӨХК"-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир мэдээллээ. Мөн тэрбээр "Сүүлийн сар гаруйн хугацаанд би ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөөр байсан. Ямар нэгэн бүлэглэл нийлээд миний ажлыг шахаж өгүүлсэн зүйл байхгүй. Зүгээр ажлаа хийж буй хүмүүсийг буруутгаад байж болохгүй. Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-дөө өгчихсөн байгаа. Дараа дараагийн ажлын саналууд байгаа учраас ажлаа өгч байгаа. МИАТ гэх хувьцаат компани болсноос хойш би хамгийн урт хугацаанд ажилласан байна. Цаашдаа хувь хүнийхээ карьерыг хөөж, бодлогын түвшинд ажиллъя гэж байгаа юм. Би чинь МАН-ын Бага хурлын гишүүн. Улстөрийн ажлаа бас хиймээр байна. Өнөөдөр Ерөнхий сайдтай уулзсан нь энэ асуудлаар бус өөр асуудлаар уулзсан" гэх мэдээллийг өглөө.

Х.Нямбаатар: Та нар яагаад үйлдвэр, үйлчилгээ эрхлэх гэсэн хүмүүсийг хааж боогоод бухимдуулаад байгаа юм бэ
Х.Нямбаатар: Та нар яагаад үйлдвэр, үйлчилгээ эрхлэх гэсэн хүмүүсийг хааж боогоод бухимдуулаад байгаа юм бэ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!