Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар шон мөргөж, машинд хавчуулагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 39 секунд

Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-т Ням гаригт гал түймэр, осол аваар болон төөрсөн дуудлагууд иржээ. Тодруулбал,

  • Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Харзтайн суурь гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 83 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 26 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 08:53 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 09:36 цагт очиж, “АБМ дисковер” ХК-ийн “Дөрвөн улирал” амралтын газрын 16х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 3 цаг 55 минут ажиллаж унтраасан.
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 294 км-т, сумын төвөөс зүүн зүгт 8 км-т/Малчин Э-ын өвөлжөөний бууц шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 10:22 цагт очиж, 1 цаг 19 минут ажиллаж унтраасан.
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Арбулгын 4Б дүгээр хэсгийн 1Г гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 16:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 16:46 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн яндангийн хэсгээс утаа гарч байсныг иргэд унтраасан байсныг шалгаад буцсан.
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчний 103 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 17:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 18:05 цагт очиж, иргэн М-ын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг иргэд унтраасан байсныг шалгаад буцсан.
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн Задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 20:19 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 20:33 цагт очиж, иргэн Э-ийн 12х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн хана тааз, эд зүйл шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, автобусны буудалд ТҮЦ шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 04:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 04:10 цагт очиж, эзэн тодорхойгүй 5х3 метрийн хэмжээтэй ТҮЦ шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 11 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 04:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 04:55 цагт очиж, иргэн Б-ийн “Хондо Инсайт” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Зам тээврийн осол: НийслэлийнХан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Дүүргийн зүүн талын автозамд зам тээврийн осол болж 1 хүн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 01:47 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 4 км замыг туулан 01:57 цагт очиж, тус дүүргийн 20 дугаар хорооны харьяат иргэн Т /26 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ “Тоёота Вресо” загварын суудлын автомашинаар гэрэлтүүлгийн шон мөргөж автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 5 минут ажиллан гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.

Эрэн хайх, аврах ажиллагаа: Баянхонгораймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн 112 дугаар 5 давхар орон сууцны дээвэр эмэгтэй хүүхэд үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 2.4 км замыг туулан 13:09 цагт очиж, Н/14 настай, эмэгтэй/-ыг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлыг сунгалаа
Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлыг сунгалаа
 
Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарч байна
Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.