Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨАБНУ-д коронавирусний шинэ төрөл илэрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 8 секунд

Шинэ төрлийн коронавирусний хоёр дахь давлагаа манай улсад 12 дугаар сард дэгдэж эхэлсэн хэмээн ӨАБНУ-ын Эрүүл мэндийн сайд Звелини Мкизе мэдэгджээ.

“Коронавирусний шинэ хувилбар тархсаны улмаас цар тахлын хоёр дахь давлагаа дэгдсэнийг шинжлэх ухаанаар батлах нотолгоо бидэнд байна. Зүүн Кейп мужийн Нельсон Мандела Бейн тойрог энэ төрлийн вирусний голомт болсон. Тэндээсээ зүүн тийш КваЗулу-Наталь муж болон Өмнөд Африкийн баруун хэсэгт орших Гарден-Рут дүүрэгт тархаж эхэлсэн” хэмээн тэрбээр ярьжээ.

Одоогоор Африкийн улсууд дундаас ӨАБНУ-д халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Тус улсад халдварын 892 813 тохиолдол бүртгэгдсэн бол халдварын улмаас нас барсан 24 011 тохиолдол бүртгэгджээ. Шинэ төрлийн коронавирусний хоёр дахь давлагаа манай улсад 12 дугаар сард дэгдэж эхэлсэн хэмээн ӨАБНУ-ын Эрүүл мэндийн сайд Звелини Мкизе мэдэгдсэн байна.

Төрийн байгууллагуудад ажилчдаа гэрээс нь ажиллуулах чиглэл өгөв
Төрийн байгууллагуудад ажилчдаа гэрээс нь ажиллуулах чиглэл өгөв
 
Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.