Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн байгууллагуудад ажилчдаа гэрээс нь ажиллуулах чиглэл өгөв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өчигдөр /2020.12.19/ 15:40 цагт  Маяти-2 загварын ачааны автомашин онхолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гурван  км зам туулан  15:45 цагт очиж, 33 настай, эрэгтэй Б нь  автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсан тул эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.

Улсын онцгой комиссоос аймаг, нийсллэийн онцгой комиссын дарга нарт коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад улс орны туршлага, эрдэмтдийн гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд дараах чиглэлийг  өгчээ.

1. Яам, агентлаг, төрийн байгууллагууд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах.

2. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан яам, агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд нь ажиллуулж, бусад ажилтан, албан хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авахыг үүрэг чиглэл болгожээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тусгай үүргийн онгоц Токио руу ниснэ
Тусгай үүргийн онгоц Токио руу ниснэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.