Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах санал гаргаснаар ҮХЦ хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт өгсөн.

Уг хүсэлтийг өнөөдрийн ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэж байна. Тэгвэл хурлын эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа. Тодруулбал, ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь Г.Занданшатартай нэгдмэл эрх ашигтай байна гэж татгалзах хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтийг хэлэлцэхээр ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан түр завсарлалаа.

“Moody’s” агентлагаас Худалдаа, хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг “B1” болгож нэмэгдүүллээ
“Moody’s” агентлагаас Худалдаа, хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг “B1” болгож нэмэгдүүллээ
 
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.