Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Moody’s” агентлагаас Худалдаа, хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг “B1” болгож нэмэгдүүллээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 57 секунд

“Moody’s” олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний агентлагаас Худалдаа, хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг “B1” болгож нэг шат ахиуллаа.

Тодруулбал, тус агентлагаас ХХБ-ны урт хугацааны эрсдэлийн үнэлгээ болон зэрэглэлийг “B2”-оос “B1” болгож нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн ХХБ-ны бусад санхүүгийн үзүүлэлтүүдийг тус агентлагаас хэвээр үлдээж, хэтийн төлөвийг “тогтвортой” хэмээн дүгнэв.

Ийнхүү ХХБ-ны зээлжих зэрэглэлийн үнэлгээ нэмэгдсэн явдал нь гадаадын хөрөнгө оруулалт татах, гаднаас татан төвлөрүүлэх эх үүсвэрийн зардлыг бууруулах, олон улсын хөрөнгийн зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Мөн банкны харилцагчид, түншүүд болон хөрөнгө оруулагч зэрэг оролцогч талуудад итгэлцэл, найдвартай байдлыг олгох юм.

Moody’s Upgrades Trade and Development Bank’s Credit Rating to B1

Moody’s Ratings, a leading global credit rating agency, has upgraded the counterparty risk rating of Trade and Development Bank JSC (TDB) by one notch to B1.

In particular, Moody’s uplifted TDB’s long-term risk ratings and assessments to B1 from B2. All other financial ratings and assessments of TDB were affirmed, with the outlook remaining “stable”.

This improvement in TDB’s credit rating carries several positive implications, including enhanced access to international capital markets, reduced cost of funding from abroad, and increased appeal to foreign investors. Ultimately, it reinforces confidence and trust among TDB’s counterparties, including clients, partners, and investors.

Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа
Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.