Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эхнэрээ олон удаа хутгалан хөнөөж, бүх насаар хоригдох ял авсан Ц.Энхбат шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаар болжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Gem mall" худалдааны төвд лангуу түрээслэн ажилладаг байсан эхнэрийгээ олон удаа хутгалж амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд гарсан байдаг.

Улмаар дээрх хэргийн шүүх хурал Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн есдүгээр сарын 17-нд болж, шүүгдэгч Ц.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Харин Ц.Энхбат нь шүүхээс оноосон бүх насаар нь хорих ялыг эсэргүүцэн, давж заалдах хүсэлт гаргасан байна. Давж заалдах шатны шүүх хурал товлогдоогүй бөгөөд шүүх хурал товлогдсон даруйд бид эргэн мэдээлэх болно.

​ Багшийн үндсэн цалинг 20 хувь нэмэгдүүлснээр 3.4 сая төгрөгт хүрнэ
​ Багшийн үндсэн цалинг 20 хувь нэмэгдүүлснээр 3.4 сая төгрөгт хүрнэ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.