Улс төр дэх "халуун" өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоног Төрийн ордонд "ХЭН НЬ ХАМГИЙН ИХ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЧАДАХ ВЭ" гээд нэрлэчихмээр үйл явц өрнөснийг та бүхэн мэдэж байгаа байх. Тодруулбал, нэг талд П.Сайнзориг нарын гишүүд гурван сарын өмнө байгуулагдсан Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах санал гаргасан бол нөгөө талд М.Бадамсүрэн, Д.Энхтүвшин нарын гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ёсзүйн хариуцлага хүлээж, бүрэн эрхээсээ түдгэлзэн "огцрох" ёстой гэх саналыг дэвшүүлсэн.
Улмаар П.Сайнзориг нарын гишүүд 54 гишүүний гарын үсгийг цуглуулж чадсан бол М.Бадамсүрэн, Д.Энхтүвшин нарын гишүүд 67 гишүүнийг эгнээндээ нэгтгэж чадсан юм.
Сонирхолтой нь, хоёр талын "зодоон"-д аль аль байр сууринаас хандаж байгаа гишүүд ч байна. Тэд хоёр талд явж буй бичигт хоёуланд нь гарын үсэг зурсан байх аж. Мөн 14 гишүүн эл бичгүүдэд ОГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ байна. Тэгвэл дээрх бичигт гарын үсэг зурсан гишүүдийн мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэж байна.
