Ерөнхий боловсролын сургуулиудад сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын системийн шийдлийг боловсруулан улсын хэмжээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан.
Энэхүү ажлыг хэрэгжүүлж ажиллаж байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн түрээсийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нь төрийн албаны ажилтны ёс зүйг ноцтой зөрчиж, өөрийн гэр бүлийн гишүүний банкны дансаар болон бусад байдлаар нэмэлт урамшуулал авсан тухай авлига ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй албан бичиг, холбогдох нотлох баримтыг Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгсөн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдлээ.