Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Боргилмаа: Эрүүгийн хуулиар айлгаж бусдын нэр төрийг хамгаалах ёсгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 14 секунд

МСНЭ-ийн гүйцэтгэх захирал З.Боргилмаа нарын хүмүүс Эрүүгийн хуулийн 13,14 дэх заалтыг эсэргүүцэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шаардлага хүргүүллээ.

Тэрбээр, Эрүүгийн хуулийн 13,14 дэх заалтыг бид байж болохгүй гэж эсэргүүцсэн шаардлагаа өгсөн. Баасан гарагт тус шаардлагыг хүлээж авснаа яамнаас мэдэгдэж, ажлын хэсэг байгуулах асуудал ярих тул 09:00 цагаас ирээрэй гэсэн. Гэвч бидэнд эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл бус  хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэнэ гэсэн. Иймд бид энэ талаар ярилцах бэлтгэлтэй ирээгүй гэдгээ хэлээд гарч ирлээ.

Худал мэдээлэл тараах түгээх дотроо бусдын нэр хүндийг хамгаалах гэдэгтэй хольж ойлгоод байна. Худал мэдээлэл тараах нь шинэ технологи дагаж гарч ирсэн гэмт хэрэг мөн. Олон улсын жишгээр худал мэдээллээс хамгаалагдах обьект нийгмийн дэг журам байдаг. Харин манай яамны санаачилсан хуулинд худал мэдээллээс хамгаалагдах обьект хувь хүний нэр төр гэж үзэж байна. Хатуу дэглэмтэй улс орнууд удирдагчын нэр төрийг хамгаалах заалт хуулиндаа оруулсан байдгаас хуулбарлан хувь хүний нэр төр гэж байгаа нь буруу. Түүнчлэн хамрах хүрээ нь зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бус нийгмийн сүлжээн дэх иргэд үүнд хамаарч байна. 80 хүртэлх сая төгрөгийн торгуультай, 5 хүртэлх жил хорих ялтай. Хувь хүний нэр төрийг худал мэдээллээс хамгаалах зүйл заалт иргэдэд таалагдаж байгаа ч үүнийг эрүүгийн хуулиар бус иргэний хуулиар зохицуулдаг жишиг бий.

Иргэний журмаар шүүхээр шийдвэрлэх боломжтой байхад заавал эрүүгийн хуулиар айлган сүрдүүлэн бусдын нэр төрийг хамгаалах гэж байгаа нь ардчиллаас ухарсан хэрэг болж байна. Үүний төлөө хэвлэл мэдээллийн салбар тэмцэх хэрэгтэйгэв.

Эрүүгийн хуулийн шинэчлэл Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийн трейлэр биш биз
Эрүүгийн хуулийн шинэчлэл Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийн трейлэр биш биз
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.