Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завханд хортой цианид натри алдагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг "Баян айраг эксплорэйшн" ХХК өнөөдөр өглөөний 08:00 цагийн орчимд цианид натри алджээ. Энэ талаар тус аймгийн онцгой байдлын газраас тодруулахад "Үйлдвэрийн цианид дамжуулах хоолой задарч цианидтай уусмал задарч, газрын хөрсөн дээр тогтсон байдалтай байгаа. Аймгийн онцгой байдлын шуурхай баг болон Дөрвөлжин сумын цагдаагийн газрын алба хаагчид газар дээр нь ажиллаж байна" гэсэн тайлбар өглөө.

Натрийн цианид нь амьсгалын хүчтэй ингибитор ба митохондрийн цитохром оксидазад нөлөөлж, улмаар электроны тээвэрлэлтийг зогсооно. Ингэснээр исэлдүүлэх метаболизм буурч, хүчилтөрөгчийн ашиглалт багасна. Цаашид, анаэроб метаболизмийн шалтгаантай/гаралтай лактататацидозын байдалд хүрнэ. Амаар маш бага тунг авахад л үхэлд хүргэж болох эрсдэл дагуулдаг аж.

Ерөнхийлөгчид нэр дэвших насны босгыг 50-иар тогтоолоо
Ерөнхийлөгчид нэр дэвших насны босгыг 50-иар тогтоолоо
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.