Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчид нэр дэвших насны босгыг 50-иар тогтоолоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 43 секунд

УИХ-ын чуулганы намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт гаргалаа.
"Нэр дэвшигч гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол улсын уугуул иргэнийг хэлнэ" гэж шинэчлэн найруулах талаар гишүүдээс санал хураалаа. Санал хураалтад 66 гишүүн оролцож 59.1 хувиар дэмжигдлээ.

Д.Өлзийбаатар: Баримтаа зараад мөнгө хүүдийлж суугаагүй
Д.Өлзийбаатар: Баримтаа зараад мөнгө хүүдийлж суугаагүй
 
Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.