Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Загвар өмсөгч Э.Энхболд “Алтангадас одон” хүртлээ

Огноо
Унших
0 минут 54 секунд

"Сouture” хувцасны брэнд болон “Warm house” үйлдвэрийн үүсгэн байгуулагч, загвар өмсөгч, топ модель Э.Энхболд Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Ардын хувьсгалын 104, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн босгон дээр Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа.

Тэрбээр дунд сургуулийн сурагч байх үедээ "Style" хэмээх загварын тэмцээнд оролцсоноос хойш энэ салбарт хөл тавьж, тасралтгүй 16 жил хөдөлмөрлөжээ.

Тэрбээр "Загварын салбараас ханьтайгаа учирсан. Ер нь амьдралынхаа бүхий л үнэ цэнтэй зүйлсийг загварын салбараас олж авсан. Одоо бол би өөрийгөө загваргүйгээр төсөөлж чадахгүй" хэмээн ярьж байсан юм.

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоолоо
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоолоо
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.