
Монгол Улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгосын WKBL-ээс зохион байгуулж буй “2025 Future League” тэмцээнд оролцохоор өнөөдөр /2025.07.02/ БНСУ-ыг зорилоо. Тус тэмцээн БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдах бөгөөд энэхүү лигт Монголын эмэгтэй шигшээ багаас гадна Солонгосын WKBL, Сингапур мөн Японы лигийн аварга багууд оролцож байгаа юм.
Тус лиг нь Бусан хотод 7-р сарын 2-ноос 10-ны хооронд 9 өдрийн турш болох аж.
Монгол Улсын шигшээ багийн хувьд энэхүү лигийн дараа БНХАУ-ыг зорьж FIBA Women's Asia Cup 2025 Division B-д оролцох хуваарьтай байгаа юм байна.