Сэлэнгэ аймгийн 4 сумын 7 газарт ой хээрийн түймэр гарч, онцгой болон орон нутгийн алба хаагчид, уул уурхайн аврах анги, ард иргэдийн оролцоотойгоор түймэр унтраах ажил эрчимтэй үргэлжилж байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Хүдэр, Баянгол сумдад ой хээрийн түймэр гарсан бөгөөд онцгойгийнхон дийлэнхийг нь цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн ил гал гаргахгүй байх, аялал зугаалгаар явахдаа сэрэмжтэй байх талаар анхааруулж байна. Түймрийн тоо, хүрээ нэмэгдэж байгаа тул мэдээлэл хүлээн авмагц гал унтраах 101 дугаарт яаралтай мэдэгдэхийг уриалж байна.
Б.Мөнхгэрэл