Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь“ хосолмол түншлэлийн төслийг нээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Монгол Улсын Шүүх эрх мэдлийн байгууллагууд Германы Олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны сантай хамтран Европын холбооны санхүүжилтээр “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийг эхлүүлж байна.

Төслийн албан ёсны нээлтийг өнөөдөр (2025.07.01) зохион байгуулж, нээлтэд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи, ХБНГУ-ын элчин сайдын яам, Европын Холбооны төлөөлөгчийн газар, Германы Олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны сан зэрэг төсөлд оролцогч байгууллагын төлөөлөгчид оролцов.

Төслийн хүрээнд Монгол Улсын шүүх тогтолцооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шүүгч болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтнуудын мэргэжлийн чадварыг бэхжүүлэх, шүүхийн үйл ажиллагааг хялбаршуулах, цахимжилтыг эрчимжүүлэх, шүүгчийн дүрмийг шинэчлэх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг олон талт ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Монголын шүүх эрх мэдлийн байгууллагуудын тогтолцоонд Европын болон ХБНГУ-ын хууль эрх зүй, шүүхийн салбарын сайн туршлагуудыг нэвтрүүлж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд энэхүү төслийн зорилго, үр дүн чиглэж байгаа бөгөөд төсөл 18 сарын хугацаанд хэрэгжинэ.

Нийслэлийн 2024 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 94.1 хувь гэж дүгнэжээ
Нийслэлийн 2024 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 94.1 хувь гэж дүгнэжээ
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.