Монгол улсад цар тахалтай тэмцэх, урьдчилсан сэргийлэх ажилд зориулан Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллага, иргэд суралцагч оюутнууд сэтгэлийн болон эд материалын мөнгөн хандив өргөж байна.
МУИС-т суралцагч Өвөрмонгол оюутнууд эхний удаа 7 сая гаруй төгрөгний хандивийг гуравдугаар сарын 17 нд ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн. Харин энэ удаа Монгол улсад дотоодын халдвар гарсанд харамсаж байгаагаа илэрхийлж өргөн хүрээтэй хандивийн аяныг зохион байгуулжээ.
Энэ удаагийн хандив нийт 50 сая гаруй төгрөгийг арванхоёр сарын 04-ны өдөр УОК-т хүлээлгэн өгчээ. Хандвийн аянд манай улсад суралцдаг Өвөрмонгол оюутнууд, суралцаж боловсрол эзэмшсэн Өвөрмонгол төгсөгчид болон ах дүү Өвөрмонголын жирийн иргэд, малчид гээд олон иргэд нэгджээ. Уг хандивийн аяныг МУИС-ийн Шашин судлалын докторын хөтөлбөрт суралцагч Уухан Жамъян,Хэл шинжлэлийн докторын хөтөлбөрт суралцагч Мита Сүмбэр, МУБИС-д суралцагч Чинзул болон "Хуван шар байр" холбооны гишүүд зохион байгуулсан байна.